Гэгээрэл

Эхлээд өөрийгөө, дараа нь бусдыг таниж мэд!

Эссэ бичих арга, аргачлал

2010-01-24 17:56

Эссэ гэж юу вэ?

Эссэ гэдэг үг нь Франц хэлний “essai” буюу туршилт, туршиц, оролдлого, найруулал, тойм гэсэн утгатай үгээс уламжлан тархсан байна.
Эссэ нь дараах үндсэн шинжтэй байна:

· Өгүүлэл, найруулал, нийтлэл, шүүмжийн аль алины шинжийг агуулсан харьцангуй богино хэмжээтэй хүүрнэл хэлбэртэй
· Эссээ нь өөрийн нарийн тогтсон бүтэц, бүрэлдэхүүн хэсэгтэй, бичлэгийн тодорхой арга, техниктэй сонгомол төрөл
· Эссээ нь загварт буюу мэргэжлийн, загварт бус буюу чөлөөт гэсэн хоёр түвшинтэы
· Тодорхой нэг асуудлын талаар зохиогчийн бодол бясалгал, эргэцүүлэл тайлбарламж шинжтэй
· Нэг зүйлийг олон талаас нь авч үздэг
· Баримт нотолгоог үндэс болгодог
· Уран дүрслэлийн арга, ур маягийг чөлөөтэй ашигладагп
· Зөвхөн зохиогчийн хувийн үзэл бодол илэрдэг учраас дэвшүүлсэн санаа нь нээлттэй /задгай/
· Уран зохиол-сонин нийтлэл-гүн ухааны бичлэг найруулгын завсарын шинжтэй байна.

Эссээ дараах дараах үндсэн дөрвөн хэв маягтай байна.

1.Хоорондоо цаг хугацаа, учирзүйн холбоотой үйл ба хэрэг явдлыг дараалан дүрсэлж өгүүлэх зорилготой - ХҮҮРНЭМЖ

2.Ямар нэг үйл явдэл, үзэгдэл юмсын талаар шинэ мэдээлэл өгч, учир шалтгааныг тайлбарлан таниулах зорилготой-ТАЙЛБАРЛАМЖ

3.Тодорхой хүн ба юмс үзэгдэл, газар орны гадаад төрх байдал, шинж чанарыг тодорхойлон дүрслэх зорилготой-ТООЧИМЖ

4.Ямар нэг зүйлийн талаар бусдад итгүүлж, үнэмшүүлэх, зүй тогтлыг батлан дүгнэлт хийх зорилготой-ЭРГЭЦҮҮЛЭМЖ

 Эссэ бичих үе шат, алхмууд

Эссээ бичих явц явц нь дараах таван үндсэн алхам дамжиж байж эцсийн бүтээл болдог байна. Эдгээр нь:

1.Бичихийн өмнөх буюу бэлтгэл шат

Энэ үе шатанд бичих зорилго, уншигчдаа тодорхойлох, сэдвээ сонгож хүрээ хязгаарыг нь тогтоох, бичих өнцөг, өнгө аяс, хандлага оноон олох, мэдээлэл цуглуулах, ангилах, эрэмбэлэн нэгтгэх цэгцлэх гэх мэт үндсэн алхмууд орно.

Энэ шатанд бичигч дараах дөрвөн асуултад хариулах ёстой.

1.Яагаад бичиж байна вэ

2.Хэнд зориулж бичих вэ

3.Юуны тухай бичих вэ

4.Чухам юу хэлэх гэж байна вэ

 
1. Эссээ бичихийн өмнө чухам хэнд зориулж бичих вэ? Гэдгээ тодорхойлох ёстой. Тухайлбал, та байгал хамгаалах сэдвээр бичих гэж байгаа бол бүх нийтэд, эсвэл насанд хүрэгчдэд, аль эсвэл хүүхдүүдэд, нэг бол говийнхонд, байгаль хамгаалагчдад, малчдад зориулж бичихээ тодорхойлно гэсэн үг юм. Үүнээс шалтгаалж сэдэв, дэд сэдэв, агуулга, зорилго нь өөр өөр байх болно.

2. Эссээний үндсэн бүтэц, бичих алхмууд
Эссээ нь бичих зүйлийнхээ гол санааг илэрхийлсэн түлхүүр өгүүлбэр бүхий ЭХЛЭЛ, түлхүүр өгүүлбэр болон эхлэл цогцолборт өгөглдсөн гол санааг лавшруулах, дэмжих, нэмэн өргөжүүлэх мэдээллүүдийг агуулсан ИХ БИЕ, эссээнийхээ санааг нэгтгэн дүгнэх, гол санаагаа тайлах, уншигчдад сануулах зорилго бүхий ТӨГСГӨЛ гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

АЛХАМ-1

Эссээний хамгийн эхний буюу удиртгал цогцолборт орох чухам юун тухай бичихийг хүсэж байгаа гол санаагаа илэрхийлсэн түлхүүр өгүүлбэр нь эссээний хөтөч болж, чиглүүлэх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл түлхүүр өгүүлбэрт илэрхийлэгдсэн тулгуур санаа, агуулгын төв цэг, зорилго болох учиртай.

Түлхүүр өгүүлбэрт дараах шаардлагууд тавигдана.

· Эссээний зорьсон гол санаа туссан байх.

· Нэг л санаанд төвлөрч аль болох өөрийн хандлага өнгө аясыг оновчтой илэрхийлсэн нэг л өгүүлбэр байх.

· Илэрхийлэх санаа нь уншигчдийн анхаарлыг өөртөө хандуулан хөтөлж чадахуйц, сэтгэл татам, үнэмшилтэй сонирхолтой байх.

· Хүүрнэсэн, ёжилж шоглосон, хошин шог, далд утга илэрхийлсэн өнгө аястай байх гэм мэт юм.

Түлхүүр өгүүлбэр хэдийн чинээ оновчтой, анхаарал сонирхол татахуйц даацтай байна. Түлхүүр өгүүлбэр нь удиртгал цогцолборын дунд, төгсгөл хэсэгт орж болох боловч голдуу эхэндээ байдаг. Түлхүүр өгүүлбэр нь шууд, шууд бус, уран яруу гэсэн үндсэн хэв шинжтэй байдаг.

Шууд түлхүүр өгүүлбэрт хэлэх гэсэн санаа, баримтаа ямар нэгэн далд санаа, эргэлзээ төрүүлэхгүйгээр ил тод гаргана. Харин шууд бус түлхүүр өгүүлбэр нь гол санааг далд битүүлэг байдлаар илэрхийлдэг. Уран яруу түлхүүр өгүүлбэр нь гол төлөв уншигчийн анхаарлыг өөртөө хандуулж сонирхолыг өдөөсөн асуулт хэлбэртэй байна.

АЛХАМ-2

Дараагийн үндсэн алхам бол түлхүүр өгүүлбэрийнхээ гол санааг тодорхой баримтаар баяжуулан гүнзгийрүүлэх явдал билээ.

Эхлэл цогцолборыг бичих нийтлэг аргууд

Эссээг уншигчдад сонирхолтой болгохын тулд дараах аргуулын аль нэгийг дангаар нь эсвэл хослуулан хэрэглэж болно.

1. Түлхүүр өгүүлбэрийнхээ санааг дэлгэрүүлэх баримтаар эхлэх.
2. Бичиж байгаа зүйлийнхээ эсрэг санаа юм уу нөхцөлийг сонгон авах
3. Сэдвийнхээ чухал болохыг уншигчдад тайлбарлан эхлэх
4. Ямар нэгэн бодит хэрэг явдал, товч түүх ашиглаж эхлэх

Энэхүү түүх, хэрэг явдал нь товч тодорхой, эссээний гол санаатай холбогдолтой, сонирхол татахуйц байх ёстой. Сонин сэтгүүлээс уншсан, сонсож дуулсан ямар нэг явдал эсвэл өөрт чинь тохиолдсон зүыл байж болох юм.

5. Асуултаар эхлэх
Уншигчид хариулах гэж эргэцүүлэн бодохоор асуулт байх ба эссээ түүнд хариулт өгөхөөр төлөвлөгдөх учиртай.

6. Ишлэл хэрэглэн эхлэх
Ямар нэгэн ном, өгүүллээс эсвэл тогтсон хэлц үгээр ишлэл авч болно. Эсвэл цогцолборт ишлэл хэрэглэх нь зохиогч өөрийн санаанд дээр хэн нэгний саналыг нэмэрлэж буй хэрэг юм.

 

Ангилал : Оюутан танд | Нийтэлсэн : smsr | Уншсан (10200) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. virius xakep :
    2014-03-11 21:32

    cain cain nadad xereg bolcon tegeed bi aimgiin awraga awcan bayrllaaa xamaa my face xayag Xashuk Xashchuluu gej baigaa nadtai friend boloopoi zaz daxiad thank you..............

  2. virius xakep :
    2014-03-11 21:31

    cain cain nadad xereg bolcon tegeed bi aimgiin awraga awcan bayrllaaa xamaa my face xayag Xashuk Xashchuluu gej baigaa nadtai friend boloopoi zaz daxiad thank you..............

  3. zochin :
    2013-12-23 22:18

    Баярлалаа үнэхээр их тус боллоо.

  4. zochin :
    2013-12-23 22:18

    Баярлалаа үнэхээр их тус боллоо.

  5. zaya :
    2013-05-22 19:29

    bayrallaa uneheer ih tus bolj bn

  6. enguunee :
    2013-04-23 11:21

    bayarlalaa... uneheer hereg bolloo....saihan bichjee...

  7. mashs :
    2013-04-22 10:00

    bayrlala ih zviln vnds bla.

  8. хишгээ :
    2013-04-16 14:14

    bayrllaa ih tus bolloo

  9. deegii :
    2012-10-03 13:48

    bayrlalaa.

  10. сараа :
    2012-04-17 23:52

    маш их баярлалаа үнэхээр хэрэг боллоо шүү МУНДАГ

Сэтгэгдэлийн тоо : 19 Сэтгэгдэлийн хуудас 1 2 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл